БИД ХАРИУЦЛАГАТАЙ, ҮНЭНЧ ШУДРАГА, ХЭРЭГЛЭГЧИЙНХЭЭ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦСЭН, ТЭДНИЙ ХҮЛЭЭЛТИЙГ ДАВСАН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХЭД ЗОРИН АЖИЛЛАНА

 

БлүүмЛинк ХХК нь 2014 онд мэдээллийн технологийн зөвлөх болон аутсорсингийн үйлчилгээг хүргэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө програм хангамж, вэб хөгжүүлэлт, байгууллагын IP болон WiFi сүлжээний шийдэл, дуудлагын төвийн болон серверт суурилсан компьютерийн шийдэл, хяналтын камер, мэдээлэл технологийн аюулгүй байдлын шийдлүүд, сүлжээний тоног төхөөрөмжүүдийн борлуулалт гэх мэт мэдээллийн технологийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.